Говийн нэр дэвшигчид Говьсүмбэр аймагтаа нээлтээ хийж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа

Х.Есү
2024/06/11

Сонгуулийн 2 дахь өдөр манай говийн нэр дэвшигчид Говьсүмбэр аймагтаа нээлтээ хийж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

Б.Саранчимэг: Та бүхний минь итгэл хүлээлгэсэн их хариуцлагын 4 жилд Монгол Ардын Нам, манай Засгийн Газар, УИХ-ын гишүүд хамтдаа зүтгэж, хичээн ажилласны үр дүнд Монголчууд бид дэлхий нийтээр туулж ирсэн бэрхшээлийг амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрлээ. Энэ хирээр та бидний ажил амьдрал өөдлөн дэвжиж, улс орон хөгжин цэцэглэх үндсийг ургуулж чадлаа.

May be an image of 4 people, speaker and text

Өнгөрсөн 4 жилд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-аар батлуулсан нь говийн бидний хувьд маш чухал бодлогын шийдвэр болсон. Мөн Газрын тухай хуульд бэлчээрийн асуудлыг зохицуулахтай холбоотой заалт, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар болон ахмад настан, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хамгийн сүүлд ШИНЭ ХОРШОО, МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛь зэрэг хөдөөгийн зон олны амьдралын чанарт ахиц болохуйц хуулийн төслүүдэд идэвхийлэн оролцлоо.

May be an image of 3 people and text

Манай нам 2020 оны сонгуульд ХҮЧЭЭ НЭГТГЭЖ, ХАМТДАА ЗҮТГЭЕ уриатай оролцсон. Энэ уриандаа, энэ амлалтдаа хүрч чадсанаар өнөөдөр Монгол улс анх удаа Алсын Хараа-2050 урт хугацааны бүсчилсэн хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулж чадсан. Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг хамруулж говийн цогц бүс болгож байгаа. Тиймээс говьчууд бид хүчээ нэгтгэж, ХҮНДЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙН ТӨЛӨӨ, БАЙГАЛЬДАА ЭЭЛТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ мөн НОГООН ГОВИЙН ТӨЛӨӨ сонголтоо хийх чухал цаг ирж байна.

May be an image of 2 people and text

May be an image of 6 people and text



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.231
    2024/06/13

    Та баянзүрхчүүдээ хаяад ирэв үү

    Хариулах
  • 202.126.89.231
    2024/06/13

    Шивээгийн шөнийн ээлжийн уурхайчдыг амраалгүй хүчээр аваачиж суулгасан уу

    Хариулах
  • 103.212.162.220
    2024/06/12

    Саранчимэг бол Боловсролтой зөв эмэгтэй шүү. Харин тэр Дэлгэрсайхан бол худ худ.

    Хариулах
  • 66.181.191.23
    2024/06/12

    хүнээ харья нам яахав дээ гэхдээ мөнгөтэй хүн гаргахгүй бол бас идэх гээд гүйчихнэ шүү

    Хариулах
  • 122.201.31.5
    2024/06/12

    Энэ авгайг гэрт нь суулгаж ард нийтээрээ үүнд туслаарай нэг ч санал битгий өгөөрэй Говьсүмбэрчүүдээ хулхидах гээд ирцэн явжээнээ наадах чинь.Төрд гарсан сонин авгай нарын нэг шүү

    Хариулах
  • 66.181.161.157
    2024/06/12

    хүн бга муу. наад дэлгэрсайхан өвгөнөө тэтгэвэрт гаргая манайхаан

    Хариулах