"Сонгуулийн хууль зөрчиж, мөнгө тараасан" гэх мэдээлэлтэй холбогдуулан улс төрийн намууд мэдээлэл хийнэ

Zuv.mn
2024/06/12

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга н.Цэндаюуш сонгогчдод дугтуйтай мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа тухай Ховд.мн сайт өчигдөр мэдээлсэн билээ.

Сонгуулийн тухай хууль ноцтой зөрчсөн уг асуудалтай холбоотойгоор Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнийхэн хамтарсан мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл өнөөдөр 10.00 цагаас Сонгуулийн ерөнхий хороонд болно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна