Ш.Жандосын гадаад дахь 75 тэрбумын хадгаламж юуны учир гэнэт алга болов

Zuv.mn
2024/06/14

УИХ-ын сонгуулийн III тойрог, Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшигч Шаривын Жандосын 2021, 2022 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар өгсөн ХОМ-тээ бичдэг байсан 67 тэрбум, 75 тэрбум төгрөгийн хадгаламж сая нэр дэвшсэнтэй холбоотойгоор өгсөн ХОМ-ээс алга болжээ.

2022 оны ХОМ


Сонгуульд нэр дэвших болсонтой холбоотойгоор АТГ-т гаргаж өгсөн ХОМ

Ш.Жандосыг улс төрийн хүрээнд “Женко” Х.Баттулгын хүн гэдэг. Гэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ч зөвлөхөөр ажиллаж байсан намтартай нэгэн. Тэрбээр “Алтан орда” гэх компаниас өөр ААН-гүй атлаа гадаадын банкинд гэнэт 75 тэрбумын хадгаламжтай болсон. 2020 онд гаднын санхүүгийн байгууллагад 1,15 сая төгрөгийн хадгаламжтай гэж байснаа 2021 онд 64 тэрбум, 2022 онд 75 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон. Тэгснээ сонгууль болонгуут тэр их мөнгө алга болсон /15.8 сая төгрөг үлджээ/ нь хардлага төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд Ш.Жандосын нэр дээр асар их мөнгө гадаадад хадгалуулж байснаа сонгуулийн үеэр буцааж татав уу гэх сэжиг төрж байгаа юм. Ш.Жандост гэнэт бий болсон энэ их хэмжээний мөнгө сонгуульд ашиглагдаж байхыг ч үгүйсгэх газаргүй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна