АН: Улс төржилтийг хэтрүүлж, хүний аминд хүртэл нь хурцатгасан МАН-ын нэр дэвшигчид нэрээ татах ёстой

Zuv.mn
2024/06/16

Ардчилсан намын гишүүн сумын засаг даргыг нэгэн этгээд улс төрийн сэдвээр маргалдсаны улмаас амь насыг нь хохироосон хэрэг Өвөрхангай аймагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ардчилсан намаас энэ асуудлаар мэдээлэл хийж байна.

Хэрэг өчигдөр орой 19.00-20.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант суманд болсон байна.  

Тухайн үед УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид сумын иргэдтэй уулзалт хийгээд дуусаж байсан бөгөөд хохирогч сумын дарга Б.Б намын гишүүдийн хамт хараад зогсож байсан аж. Энэ үед  МАН-ын ухуулагчаар ажилладаг П.О нь тэдэн дээр очиж, “УИХ-ын дарга уулзалт хийж байхад та нар яагаад оролцдоггүй юм бэ” хэмээн агсарч, улмаар олон хүний нүдэн дээр гэнэт хүзүүн тус газар нь өшиглөж, амь насанд нь хүрсэн байна.   төвөнхийг нь чихсэний улмаас амь нас нь хохирсон байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Мэдээллийн үеэр Ардчилсан нам хөдөөд намчирхал хэрээс хэтэрч, нэгнийхээ аминд хүрэх хэмжээнд хурцадсанд харамсаж байгаагаа илэрхийлж, хэрэг гарах үед тус суманд уулзалт хийж байсан Г.Занданшатар, Г.Тэмүүлэн, Б.Даваадалай, А.Цогцэцэг, Г.Ганболд, Д.Тогтохсүрэн нарыг сонгуулиас нэрээ татахыг шаардлаа. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.128
    2024/06/23

    Ер нт сонгох сонгогдох эрхээ хувь хүн өөрөө сонгож болно энэ Ардчилсан нийгэм шүү дэ цуглаанд очихгүй байсан ч болно хүний алтан амь авчаад нэр дэвшихгээд улаарч байгаа нь өөрсдөө хүноэг сэтгэлгүй гэж үзэж байна бүү сонго эдгээр МАН алуурчидийг голдоо нүхтэй л хүмүүс юм бол нэгэн айлын амьдралыг нэг мөсөн сүйтэгсэн алуурчид

    Хариулах
  • 122.201.31.97
    2024/06/16

    Намаар төрд дайсан хүрдэг шүү АН ,МАН АЛЬ АЛЬ нь луйварчид намаас хамааралгүй эх орончийн баг улсаа тохинуул

    Хариулах