С.Ганбаатар: “Улавчтай эмэгтэй” хараад огцордог МАН-ынхаан, гар хөл чинь хүн алчихлаа

Zuv.mn
2024/06/16

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх МАН-ын сонгуулийн кампанид ухуулагчаар ажиллаж байсан гэх П.О гэгчийн гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Уг хэрэг МАН-аас УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт нэр дэвшигчид сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байх үед гарсан байдаг.

Тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Ганбаатар, О.Алтангэрэл, А.Адъяасүрэн нар уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийлээ.

Мэдэгдлийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улавчтай эмэгтэй”-гээс болоод огцордог МАН-ынхаан, гар хөл чинь хүн алчихлаа” хэмээн бухимдав.

Улмаар эрх баригч МАН-ын удирдлагууд болон УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Занданшатар, Б.Даваадалай, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарыг ард иргэдээс уучлалт гуйхыг шаардлаа. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.23
    2024/06/17

    энэ балай бас хаана очсон вэ дархан эрэднэтэд очих нүүр байхгүй дээ муу новш худлаа хашгираад залдьдаад явдаг

    Хариулах
  • 122.201.31.131
    2024/06/16

    Ene baliar yumnud huni zovlonder zoolj BH yum,ene namiin er emgui,zavaan yumnud zz

    Хариулах
  • 103.212.117.50
    2024/06/16

    хүн амь насаа алдаад бхад түүгээр улс төр битгий хий

    Хариулах
  • 103.168.34.154
    2024/06/16

    Ганбаатар аа чи одообольчих оо хаоамсалтай лхэрэг аль аль намуудын шунал хийрхэлээс болж хайран сайхан залуу амиа алджээ гүн эмнэгэнэл илэрхийлье

    Хариулах