Бусдыг онц ноцтойгоор хөнөөсөн П.Отгонбаатар гэж хэн бэ

Zuv.mn
2024/06/16

Өчигдөр орой 22.00 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант суманд хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх харамсалтайгаар амь насаа алджээ.

Тодруулбал, МАН-ын нэр бүхий нэр дэвшигчийн ухуулагчаар ажилладаг П.Отгонбаатар гэгч нь согтуугаар удаа дараа очиж агсам тавьж, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг хоолой тус газар нь өшиглөж, хүнд гэмтээснээс үүдэж хүний алтан амь эрсэджээ.

Тухайн хэргийн газарт байсан гэрч, эх сурвалжуудын бидэнд өгч буй мэдээллээр “УИХ-ын дарга Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн Б.Даваадалай, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын дараа П.Отгонбаатар Сант сумын АН-ын байранд согтуурсан байдалтай ирж агсам тавиад явсан байна.

 Улмаар 10 орчим минутын дараа ирж “Та нар яахаараа УИХ-ын даргын уулзалт болж байхад очдоггүй юм бэ. МАН-ын уулзалтыг үл тоолоо, МАН-ыг яагаад дэмжихгүй байгаа юм бэ” гэх зэргээр дайрч, талийгаачийг хэрцгийгээр зодсон байна. 

Уг хэрэгт АН-ын зүгээс байр сууриа илэрхийлж, Г.Занданшатар тэргүүтэй нэр дэвшигчид ёсзүй гаргаж, нэрээ татах ёстой хэмээн мэдэгдлээ.

Энэхүү харамсалтай хэргийг үйлдсэн П.Отгонбаатар 1984 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат бөгөөд МАН-ын ухуулахчаар ажиллаж байсан аж. Хэрэв П.Отгонбаатар нь санаатайгаар хүний амь насанд хүрсэн нь тогтоогдвол 25 хүртлэх жилийн ял сонсох юм.

Хэт намчирхсан, үзэл сурталдсан байдал ийнхүү нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд оруулж дуусч байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй юм.

Хамгийн харамсалтай нь бүтэн байсан нэг гэр бүл хагацаж, гурван хүүхэд аавгүй болж, өнчирч үлдлээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.42
    2024/06/17

    Отгонбаатарын эхнэрийг надаа өгчихөө архичин нөхрийхөө балгаар ганцаараа амьдрал үүрэх болчихлоо энэ алуурчин одоо шоронгоос гарч ирдэг нь гошного боллоо.Өвөрхангайхан угаасаа архичин боовчин алчин гарууд шүү дахиад л битгий хүний амь эрсдээсэй бысда МАН ямар аймаар ен яасан олон хүн нухаж байнаа

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/06/17

    100 % ardiin namiin buruuu. UVURHANGAIN MAANAGUUD ARDIIN NAMIIN HORT UZEL SANAAND MANSUURCH HUNALJ BNA SHTEE

    Хариулах
  • 66.181.190.115
    2024/06/16

    Намуудыг тараая. Ард түмнийг хэдэн хэсэгт хуваах гэсэн юм бэ? Алийн болгон асуудал гарахаар хувь хүмүүс рүү чихэж өнгөрөөх юм бэ? Ямар ч явдал тухайн нийгмийн илэрхийлэл шүү дээ

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/06/16

    Ахуйн хэрэг улс төртэй бүү хутга,баасанхүү ан ашгүй нэг юмтай боллоо гээд баяралцгааж бна

    Хариулах
  • 66.181.191.23
    2024/06/16

    хувь хүнтэй л холбоотой юм байна даа нам ямар хамаа байхав дээ ямар очоод алчих гэсэн биш дээ

    Хариулах