Өвөрхангай аймагт гарсан ноцтой хэргийг үнэн зөвөөр шалгахыг хүсч, ЦЕГ-т шаардлага хүргүүллээ

Zuv.mn
2024/06/16

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх МАН-ын сонгуулийн кампанид ухуулагчаар ажиллаж байсан гэх П.О гэгчийн гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Уг хэргийг үнэн зөвөөр шалгахыг хүсч АН-ын хуульчид ЦЕГ-т шаардлага хүргүүлж байна.

Хэргийг тодруулбал, өчигдөр орой 19.00-20.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант суманд тус сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг П.Отгонбаатар гэгч зодож, амь насанд нь хүрсэн байдаг.   

Тухайн үед УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид сумын иргэдтэй уулзалт хийгээд дуусаж байсан бөгөөд хохирогч сумын дарга Б.Б намын гишүүдийн хамт хараад зогсож байсан аж. Энэ үед  МАН-ын ухуулагчаар ажилладаг П.О нь тэдэн дээр очиж, “УИХ-ын дарга уулзалт хийж байхад та нар яагаад оролцдоггүй юм бэ” хэмээн агсарч, улмаар олон хүний нүдэн дээр гэнэт хүзүүн тус газар нь өшиглөж, амь насанд нь хүрсэн байдаг.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна