О.Баасанхүү: Хууль хүчний байгууллага нэг талд үйлчилснээс хүн амины хэрэг гарах нөхцөл бүрдсэнийг үгүйсгэхгүй

Zuv.mn
2024/06/16

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх МАН-ын сонгуулийн кампанид ухуулагчаар ажиллаж байсан гэх П.О гэгчийн гарт амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шалгахыг хүсэж, Ардчилсан намын Хууль, эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү ЦЕГ-т шаардлага хүргүүлэх үедээ өгсөн тодруулгыг хүргэж байна.

Тэрбээр “МАН-ын ажилтан иргэдэд мөнгө тараасан хэрэг гарч, баримттайгаар илчлэгдэхэд хуулийн байгууллага хөдлөөгүй. Дараа нь Архангай аймагт АН-аас нэр дэвшигчийг байцаахад “Өөрөө очиж байцаагдсан” гэж мэдэгдсэн. Хуулийн байгууллага ингэж эрх баригчдад үйлчилсэн нь иргэдийг талцуулж, улмаар хүн амины хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод гомдол хүргүүлж байна. Мэдэгдэлд “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь Пүрэвдоржийн Отгонбаатар гэх иргэний гарт амь насаа алдлаа. Уг хэрэгт холбогдогч П.Отгонбаатар нь амь хохирогчийг үзэл бодол, үзэл бодол, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан үзэн ядаж алсан хүнд хэргийг үйлдлээ. Тиймээс уг хэргийг харсан гэрчүүдийг нэн даруй хамгаалалтад авах, хэргийг шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулахыг шаардаж байна. Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан төрийн эрхийг хууль бусаар авах, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн чанарыг агуулж байна гэж үзэж байх тул давхар хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” гэсэн гомдплыг ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод хүргүүлж байна. 16.00 цагаас Нийслэлийн Цагдаагийн газар дээр хэвлэлийн бага хурал болох сураг байна. Хэрвээ тийм бол энэ гомдлын нэг хувийг мөн тэнд аваачиж, хэвлэлийнхний өмнө гардуулж өгнө” гэлээ.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.247
    2024/06/16

    Энх Юм юманд очиж дүрээ гаргадаг залуу ямар ч чадвар байхгүй тэр түүгээрэй шийдэгдэнэ

    Хариулах
  • 103.168.34.154
    2024/06/16

    Бааманхүү ч хутган үймүүлэгчдээ

    Хариулах