Х.Нямбаатар: Уул уурхайн салбарт хийгдсэн хамгийн том ажил Ж.Ганбаатарын батлуулж хэрэгжүүлсэн нүүрс, зэсийн биржийн арилжаа

Zuv.mn
2024/06/16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиарагч, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа.

 Тэрбээр, “Ж.Ганбаатар гэдэг хүн өнгөрсөн хугацаанд Уул уурхайн сайдаар ажиллахдаа Монгол Улсын уул уурхайн салбар төдийгүй, Монгол Улсын эдийн засагт үнэлж баршгүй том гавьяа оруулсан тухай би ганцхан зүйлийг л хэлье. 

Өнгөрсөн цаг хугацаануудад нүүрсний хулгай, баялгийн хулгай гэж юм байсан. Үүнийг таслан зогсоож, Уул уурхайн биржийн тухай хуулийг баилуулж чадсанаараа нүүрсийг үнэ хаялцуулж худалддаг болсон, зэс гэдэг бүтээгдэхүүнийг дуудлага худалдаагаар зардаг болсон. 

Хэн нэгэн хүн хэн нэгийнхээ халаасанд сөнгө хийгээд нүүрсийг үнэ тохирч авдаг биш, авах гэж байгаа хүмүүс дуудлага худалдаанд илээр, үнэ хаялцуулж авч бай гэдэг ийм том зүйлийг хийж чадсан. 

Үүний үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт 60 сая тонны босго давсан. Монгол Улсын экспортын орлого 70 их наядын босгыг давсан. Уул уурхайн салбар дахь далд авлигын асуудлыг Ж.Ганбаатар сайд байхгүй болгож чадсан. 

Ингэснээрээ Ж.Ганбаатар ямархуу эр зоригтой төрийн түшээ вэ гэдгээ харуулж чадсан. Нүүрсний хулгай, зэсийн хулгайн цаана маш олон эрх мэдэлтнүүд байдаг. Үүнийг Ж.Ганбаатар зогсоосон” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.218
    2024/06/18

    ХОТЫН ДАРГАД: ТА ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замаар ЯВЖ ҮЗНЭ ҮҮ? ЗАМ машин явахад хүнд болоод удлаа. ХОТЫН ЗАМЫН хөгжлийн газрын дарга нар энэ замын талаар их сайн мэдэж байгаа боловч засах замын жагсаалтад оруулаагүй. ЯАГААД ГЭВЭЛ энэ замаар УЛНЫХАН явдаг гэж тооцсон байна.

    Хариулах