МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэн багш нартай уулзлаа

Zuv.mn
2024/06/16

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй өнөөдөр /2024.06.15/ уулзлаа. “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт уг уулзалтад МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Удирдлагын академи зэрэг томоохон сургуулиудын эрдэмтэн, багш нар болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Антропологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, профессор Д.Бумдарь, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцсон юм.


Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна” хэмээгээд “Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг. Тиймээс бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдаа парламентад урих бодлого баримталсан. Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой санаануудын дийлэнхийг их, дээд сургуулийн багш, оюутнуудын орчинд бий болсон байдаг. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа. Манай улсын оюун санааны охь болсон их, дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоноор ирээдүйн хөгжил бий болно гэж үзэн Д.Бум-Очир, Ч.Лодойравсал, Р.Рэгдэл, Д.Бумдарь, С.Зулпхар, Б.Хэрлэн нарын эрдэмтэн, судлаачдыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Ингээд харвал МАН-аас 11 багш, 21 доктор, 11 профессор, дэд профессор, эрдэмтэн, судлаачдыг нэр дэвшүүллээ. Энэ хүмүүс парламентад орж ирэхгүй бол эрдэмтэн судлаачид, хилийн чинадад байгаа мэргэжилтнүүдэд монгол төр хол хэвээр байх байсан. Тиймээс энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл байх болно. Та бүхэн олон эрдэмтэн судлаач, инженерүүдэд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжихийг хүсье” хэмээв.


“Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” уулзалтын үеэр их, дээд сургуулийн удирдлагуудын төлөөлөл саналаа хэлсэн юм.

ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан:


-Хууль батлах байгууллагад хууль хэрэгжүүлэх шатанд ажилладаг туршлагатай хүмүүс орох нь зүйтэй гэж би үздэг. Энэ утгаараа эх орны хөгжилд эрдэмтэн судлаачид, инженерүүд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс бүтээн байгуулагч үндэстэн болоход эрдэмтэн судлаачид хувь нэмрээ оруулах болно. Их сургууль хөгжил дэвшлийн суурь байдаг. Өнгөрсөн хугацаанд бид хүний нөөцөө бэлтгэгдсэн. Сургалт, судалгааны лабораториуд бий болсон. Энэ нөөцдөө тулгуурлан Монгол Улс хурдтайгаар хөгжих ёстой. Тиймээс технолгийн хөгжлийг атгаж явах инженерүүдийг бэлтгэх гуравдугаар үеийн буюу сургалт, судалгааны корпорацийг хөгжүүлэх шаардлагатай байна. Том зах зээлд гарах мэдлэгийг бий болгож, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд монгол брэндийг нэвтрүүлж байж Монгол Улс хөгжинө. ШУТИС-ийн хувьд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх төлөвлгөө гарган саналаа зохих түвшинд дэвшүүлээд байгаа.

МУБИС-ийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар:


-Боловролын багц хууль батлагдсанаар шинжлэх ухаанд суурилсан хөгжил, салбар дамнасан болон салбар дундын судалгаанууд хийх орчин бүрдсэн. Багш мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ бол боловсролын шинэчлэл, боловролын чанар, багшийн чанарт богино хугацаанд үр дүнгээ өгөх шийдэр байсан. МУБИС-ийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутаг дахь салбар сургуулиудаа хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа.  

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Б.Дамдиндорж:


-Өнөөдрийн хууль эрх зүйн орчноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль эмнэлэгтэй байх боломжтой болсон. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болсноор анагаахын багш нар эмнэлэг дээр суурилж эмчилгээ үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, сургалт явуулах боломжтой болсон. Ирэх жилүүдэд их сургуулийн эмнэлгээр дамжуулан хиймэл оюун ухаан ашиглах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дээшлүүлэх, эд эс, эрхтний тогтолцооны биобанктай болох үйл явцууд өрнөх учиртай. Хиймэл оюун ухаан, робот мэс засал, эрхтэн шижлүүлэн суулгах мэс заслуудад шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжинэ. МАН-ын зүгээс олон эмч, багш, эрдэмтдийг парламентад дэвшүүлж байгаад байртай байна.

ХААИС-ийн захирал, доктор, профессор Б.Баасансүх:


-Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр хангах үйлсэд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон шинэ бүтээлүүдийг ашиглах учиртай. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг онцгой анхаарч байгаа. Эдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан аргачлалаар ажил хэрэг болгож, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд хөдөө аж ахуйн салбарынхаа нэрийн өмнөөс хувь нэмэр оруулж ажиллах болно. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.169
    2024/06/18

    Их сургуулийн захирал нарыг дарамталж хэдэн багш цуглуулгаж байгаа нь үнэхээр эмгэнэл. МАН их сургуулиас савраа тат, арай дэндэж байна.

    Хариулах
  • 66.181.161.42
    2024/06/18

    Энэ монголын гунигт эмэгнэл биш үү? их дээд сургуулийн эрдэмтэн багш нар гээд байгаа юм уу? урьд нь уулзаж байхгүй яасын одоо болохоор худлаа гуцаад яацын таанууд.Оюунэрдэнэ чиний өмнө гөлийгөөд сууж байгаа эдгээр хүмүүс чамаас илүү мэдлэг боловсролтой хүмүүс сууж байгаа тархи угаалтанд нээг их автахааргүй лаларууд байна харваас.

    Хариулах
  • 66.181.180.85
    2024/06/18

    Их сургуулийн профессорууд нь улс төрийн сурталчилгаанд оролцож байгаа нь шившиг, хоол горьдсон ноход ичиг ичиг ичиг түүх та бүгдийг мартахгүй

    Хариулах
  • 66.181.188.237
    2024/06/17

    Багш, эрдэмтэд нь ч алгаа. Хэдэн долдой, захирлууд байна. АШУҮИС-ийн Дамдиндоржид хэлэхэд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хэдэн багш, ажилчид тэмцэж байж авч үлдсэн шүү. Таны энхрий МАН-д өөр эрх ашиг байсныг бас л мартсан уу

    Хариулах
  • 202.9.46.212
    2024/06/17

    Мнгол Science үгүй хоосон агуй атлаа ШУА’ түүний түмэн хүрээлэн.түүний дарга гэх төсөв хоосолсон олон мянган хулхи доктор ..эрдмтэн гэх цээжээ дэлдэгсэдтэй.Худал гэвэл Мнголын нэрийг ОУ- д гаргаж буй ганц болов хүний нэр хэл даа?

    Хариулах