Мэдээ1 цаг 21 минутын өмнө
Ц.Идэрбат Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах үүрэг өглөө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Малын удмын сангийн үндэсний төвд ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үржлийн ажил, биотехнологийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.
Малын удмын сангийн үндэсний төв нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 31 дүгээр тогтоолоор “Зохиомол хэлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж, үндэс суурь нь тавигдсан. Монгол Улсын малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус төв 2023-2026 онд малын үржил, генетик нөөцийн чиглэлээр 238 мэргэжилтнийг сургалтад хамруулж, малын үржлийн үйлчилгээ, зохиомол хээлтүүлэг, генетик нөөцийн ашиглалтыг өргөжүүлэх, дотоодын үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан байна.

Байгууллагын удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх, лабораторийн итгэмжлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх, экспортлох, байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн мал сүргийн генофонд (генетик нөөц)-ыг хамгаалах, баталгаажсан 60 үүлдэр омгийн үрийг нь авч үлдэх чиглэлээр шуурхай ажиллах, байгууллагын сахилга, хариуцлагыг сайжруулах, өр төлбөр, авлагын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох үүрэг өгч, байгууллагын автомашины асуудлыг шийдвэрлэлээ. Малын генетик нөөцийг хамгаалах, үржлийн чанарыг сайжруулах нь мал аж ахуйн бүтээмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, үндэсний малын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 4, 2026
А.Ганбаатар: Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслөө ирэх долоо хоногт өргөн барина

November 4, 2026
Засгийн газар орчин үеийн технологи ашиглан мал тооллого хийх асуудлаар хуралдаж байна

November 3, 2026
Ерөнхий сайд Н.Учрал дулаан зогсоолыг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэгдэв



