Мэдээ41 минутын өмнө
Т.Доржханд: Оюутолгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй
Шадар сайд Т.Доржхандаас Оюутолгой ногдол ашигтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Оюутолгойн ногдол ашгийг авна гэдэг сургаар инфляц өсөөд, үнийн өсөлтөд иргэдийн бодит орлого нэрвэгдэх эрсдэлтэй. Үүнийг захын нэг эдийн засагч хэлнэ.
Одоо бүгд л улс эх орондоо хайртай хүмүүс байгаа байлгүй дээ. Гэхдээ популизмыг бид сөрөх ёстой байх. Үнэн байдлыг зоригтой хэлж ярьдаг байх хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын байр суурь хэвээрэй байна.
Хэрэглээг дэмжсэн аливаа популист амлалтууд, мөнгө тараана ч гэдэг юм уу. Энэ байдал бол эргээд их хохиролыг дагуулдаг. Иргэдийн байгалийн баялгийн орлогоос хүртэх ёстой гэдэг энэ байр суурь дээр үндэслэн энэ мөнгө бол иргэдийн мөнгө тиймээс одоо л өгөх ёстой гэдэг популизмыг хаах л хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн байр суурийг ойлгосон. Гэхдээ бэлэн мөнгө тараа гэж хэлсэн гэж ойлгоогүй. Хуримтлуулъя гэдэг байр суурьтай байгаа юм байна л гэж ойлгосон. Оюутолгойн ногдол ашиг гурван чиглэлээр зарцуулагдана. Баялгийн сан руу орно гэсэн хуультай шүү дээ.
Засгийн газар өөрсдийн байр суурь дээр хатуу зогсоно” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 4, 2026
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцож, буруутай этгээдээр төлүүлнэ

November 4, 2026
Ж.Ганбаатар: Ногдол ашгийн мөнгийг ирээдүйдээ хуримтлуулах

November 4, 2026
З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар бэлэн мөнгө тараахгүй



