Мэдээ54 минутын өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцож, буруутай этгээдээр төлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Тэрбээр, “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын хохирлыг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Хуулинд бол 30 хоногийн дотор хохирлыг бүрэн тогтоох ёстой. Тиймээс энэ сарын 16-ны дотор хохирлыг тогтооно.
Нийт 468 мянган га газар нутаг шатсан. Багахан хэмжээний шатаагүй үлдсэн газарт нь ан амьтад байна гэдгийг судалгааны багийнхан хэлж байна. Тухайн бүс нутагт байгаа ан амьтдыг цас орохоос өмнө, идэш тэжээлийн хомсдлоос урьдчилан сэргийлж өвс тэжээлээр хангана.
Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргахаар болсон. Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцож, буруутай этгээдээр төлүүлнэ.
Японы Засгийн нөхөн сэргээлтийн арга хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 4, 2026
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй

November 4, 2026
Б.Пүрэвдагва: Энэ өвөлдөө нийтийн тээвэрт 160 автобусаар парк шинэчлэл хийнэ

November 4, 2026
Ж.Ганбаатар: Ногдол ашгийн мөнгийг ирээдүйдээ хуримтлуулах

November 4, 2026


