Нийтлэл1 цаг 3 минутын өмнө
Нийтлэл1 цаг 3 минутын өмнө
Улс төрийн хүрээнд саяхан ийм яриа хэлэлцээ болжээ. Н.Учралын Засгийн газар бүрдээд долоон сар гаруйн нүүр үзэж буй ч зарим сайд нарынх нь нэр хүнд навс унаж, кабинетаа доош чирэх болсон.
Үүний тэргүүн эгнээнд хавраас хойш Ерөнхий сайдын чихийг халууцуулсан Батлан хамгаалахын сайд Л.Батлут бичигдэж буй учир түүнийг чөлөөлөх аж. Оронд нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаярыг сэлгэн томилох яриа хэлцэл болжээ.
Жил гаруйн өмнөөс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар улс төрд хөтөлж оруулсан гэгдэх ахтайгаа түнжин хагарч, албан тушаалаасаа бууцгаасан. Улмаар улс төрд “идэвхгүй” болцгоож, чуулганы хуралдаа алдаг оног сууж өдөр хоногийг өнгөрүүлж байв. Энэ байдал удаан үргэлжилбэл ирэх оны Ерөнхийлөгчийн, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуульд 30-ийн оролцоо улам бүр хумигдах учраас тэд эвлэрлийн уулзалт хийсэн гэх мэдээлэл байна.
Үүгээр Л.Оюун-Эрдэнэ нарын квотоор Эдийн засаг хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг томилуулах, ХХААХҮ-ийн сайдаас Ц.Идэрбатыг чөлөөлж М.Мандхай, Боловсролын сайд Л.Энх-Амгаланг А.Ариунзаяагаар солихоор эхний ээлжинд ярилцжээ.
Б.Чойжилсүрэн ч улс төрийн хүрээнд “Удахгүй би Эдийн засаг хөгжлийн сайдаар очно. Тавантолгойн дулааны цахилгаан станцыг явуулна. Олон ААН саналаа ирүүлсэн байгаа юм билээ. Төсөв ч өндөр” хэмээн ярьж яваа аж.
Тавантолгойн дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар тогтож, сонгон шалгаруулалтыг зарлахаар бэлтгэл ажил хангаж байгааг Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Төрийн өмчит Тавантолгой компани энэ дулааны цахилгаан станцын 30 хүртэлх хувьд хөрөнгө оруулна. Үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Бариад, ашиглаад, буцаагаад улсад 100 хувь шилжүүлэх нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөж буй.
Эндээс ирэх сонгуулиудын санхүүжилт босгож болзошгүй байгаа аж. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, гишүүн болсон. МАН-ын талцал хуваагдлын үеэр 30-ын тал буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд харьяалагдаж буй. Тэрбээр сүүлийн үед эрчим хүчний салбарт өрнүүлж буй бодлого, шийдвэрийг эрс шүүмжилж, Тавантолгойн дулааны станцыг явуулах ёстой, энэ ажлыг буруу арга барилаар явуулаад байна гэж удаа дараа ярих болсон. Олон жил гацсан, хэд хэдэн Засгийн газар дамжсан энэ төслийг явуулахаар тохирч, наана нь “хөрс” бэлдэх ийм акц өрнүүлсэн гэх яриа ч улс төрийн хүрээнд гарчээ.
Дараагийн асуудал Ж.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд горилох санаатай яваа. Г.Занданшатарын Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг чамгүй дэмжиж, олон ААН-д зээл олгож, сайн саараараа дуудуулж яваа. 2020-2024 онд УИХ-д нэр дэвшилгүй өнжиж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилласан. Өмнө нь хамтарсан Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр мэргэшиж буй ч том төслүүдээ хөдөлгөхөөр ажиллаж байгаа учир ажлаа өгөх сонирхолгүй байгаа аж.
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд эмэгтэй гишүүд рүү дайрч, хэл ам хийсэн, нөгөө талд Ерөнхий сайд Н.Учралыг хамгаалах гэж байгаад бүр “шарсан” мэдэгдлүүд удаа дараа хийж, 30-ийн талынхны уур ундуйцлыг төрүүлж, олон нийтэд ч нэр хүнд нь унажээ. Иймд 30-ийн талаас А.Ариунзаяагаар солих хувилбар санал болгожээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хувьд байгаа үгүй нь мэдэгдэхгүй үлбэгэр сул ажиллаж буй учир сүүлийн үед хөдөө аж ахуйн сонсгол, өнгөрсөн хугацаанд энэ салбараас авсан зээлүүдийг нэхэж акц өрнүүлж буй 30-ын талын төлөөлөл М.Мандхайд хариуцуулах талаар ярилцжээ. Мөн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирыг ч солих хувилбар яригдсан байна.
Эдгээр нь Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяраас бусад нь яриа хэлцлийн түвшинд бүрэн албажаагүй байгаа аж. Учир нь, маргааш нийслэлийн МАН-ын хорооны хурал болж, Х.Нямбаатараас тамга авах ажил өрнөнө. Үүний дараа улс төрийн уур амьсгалыг харах, ярьсан хэлсэндээ байвал тохироо хийе гэх яриа хэлцэл өрнөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭЛГЭРСАЙХАНЫГ СОЛЬ
ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ЭРГҮҮ МАЛ МУУ ЮМАНДАА ТАСАРЧИХСАН ЛАЛАР !!!
Уул нь халагдах тоонд нэр нь дурдагдаж байгаа сайд нар үнэхээр бүтэлгүй амьтас мөн!!!

November 6, 2026

November 4, 2026

November 3, 2026

October 20, 2026