Нийтлэл4 цаг 2 минутын өмнө
"Nvidia"-гийн дуулиан: Тэрбумтны хувийн амьдрал АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуупдал болж хувирав
-“Nvidia” компанийн Женсен Хуан эхнэрээ араар тавьсны улмаас 320 тэрбум ам.доллар алдлаа-
Чип үйлдвэрлэлийн аварга компани “Nvidia”-гийн удирдагч Женсен Хуан эхнэрийнхээ араар Алис Хуан гэгч бүсгүйтэй дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, гэр бүл, үр хүүхдээсээ уучлалт гуйсан явдал АНУ төдийгүй олон улсад шуугиан тариад байна.
Технологийн салбарын “аварга загас” “Nvidia”-гийн удирдлага энэ салбарын гол өрсөлдөгч БНХАУ-ын, мөн энэ салбарын бизнес эрхлэгч эмэгтэйтэй дотно холбоотой болсон нь батлагдсан тул энэхүү үйл явдал нь зөвхөн Женсен Хуан гэдэг хувь хүний хувийн амьдралын асуудал биш, харин АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон компанийн засаглалтай холбоотой томоохон дуулиан болон хувирчээ.
Дуулианы эргэн тойронд болж буй үйл явдлуудыг тоймлон хүргэе.
41 жил ханилсан эхнэрийнхээ араар тавьсан нь илчлэгдэв
Женсен Хуан энэ сарын 8-ны өдөр компанийн нийт ажилтнууддаа цахим захидал илгээжээ. Уг захидалдаа тэрээр "Би эхнэртээ үнэнч байж чадаагүй. Миний үйлдэл гэр бүлд минь ихээхэн хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна" хэмээн дурдсан байв.
Тэрбээр эхнэр Лори Миллстэйгээ 1985 онд гэрлэж, 41 жил хамт амьдарч байгаа бөгөөд хоёр хүүхэдтэй юм.
Хятадын тагнуул байж болзошгүй гэж сэрдэгдэж буй Алис Хуан гэж хэн бэ
АНУ-ын тагнуулын байгууллагуудаас Женсен Хуантай дотно харилцаатай байсан Алис Хуан (Alice Huang буюу Huang Le) гэх эмэгтэйг БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамны даалгавраар ажилладаг тагнуул байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд энэ асуудал хэвлэл мэдээллийн байгууллагаар байнга мэдээлэгдэж, олон улсын анхаарлын төвд байна.
“The New York Times”, “Financial Times” зэрэг хэвлэлд гарсан мэдээллээс үзвэл Алис Хуан нь:
-Сингапурт төвтэй, NVIDIA-ийн томоохон худалдан авагч болох "Megaspeed" дата төвийн компанийн удирдах албан тушаалтан байсан.
-Бээжингийн зүгээс түүгээр дамжуулан АНУ-ын хоригт ороод буй хиймэл оюун ухааны дэвшилтэт чипүүдийн мэдээллийг олж авах, эсвэл уг чипүүдийг хууль бусаар Хятадын зах зээлд нийлүүлэхэд нөлөөлөх зорилготой байсан гэж АНУ-ын эрх баригчид таамаглаж байна.
Хятадын Гадаад харилцааны яам дээрх хардлагыг "Ямар ч үндэслэлгүй, гүтгэлэг" хэмээн няцаасан.
“NVIDIA”-г үргэлжлүүлж удирдах ч Конгресст мэдүүлэг өгнө
Дуулиан дэгдсэний дараа NVIDIA компанийн Захирлуудын зөвлөлөөс хараат бус хуулийн зөвлөхүүдтэй хамтран тусгай бие даасан мөрдөн шалгалт эхлүүлжээ.
Одоогийн байдлаар компанийн нууц мэдээлэл алдагдсан эсвэл АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх ямар нэгэн баримт нотолгоо олдоогүй тул Женсен Хуан гүйцэтгэх захирлын ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэдгийг тус компани мэдэгдсэн. Харин АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын гишүүд Женсен Хуаныг Аюулгүй байдлын протоколын асуудлаар сонсголд дуудаад байна.
Компанийн үнэлгээ 320 тэрбум ам.доллараар буурлаа
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болох NVIDIA-ийн хувьцааны үнэ бирж дээр унаж, зах зээлийн үнэлгээ нь 320 тэрбум ам.доллараар буурчээ.
Женсен Хуангийн хувийн хөрөнгө 150 гаруй тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд хэрэв эхнэр Лори нь гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэл түүний хөрөнгийн тал хувийг буюу 70-80 тэрбум ам.долларыг салах гэрээгээр авч магадгүй гэсэн таамаглал санхүүгийн хүрээнд яригдаж эхлээд байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 9, 2026
БНХАУ ногоон эрчим хүчний эх үүсвэрийг анх удаа 50-иас дээш хувьд хүргэлээ

November 6, 2026
ЗАВСРЫН СОНГУУЛЬ: Д.Трамп ялагдсанаар АНУ-ын гадаад бодлогод гарч болох таван өөрчлөлт

November 5, 2026
Д.Трамп номхрох уу, догшрох уу: АНУ-ын завсрын сонгуулийн үр дүн европчуудыг түгшээж байна

November 3, 2026


