Нийтлэл1 цаг 5 минутын өмнө
Нийтлэл1 цаг 5 минутын өмнө
ОХУ-ын Буриад улс 2027 оны төсвөө хэлэлцэж байна. Энэ сарын 10-ны өдөр тус БНУ-ын Парламент дээр болсон ээлжит хэлэлцүүлгээр дотоодын ирээдүйтэй салбар болох жоншноос 2027, 2028, 2029 онд орж ирэх татварын орлогын хэмжээ танилцуулагджээ.
Энэ үеэр Буриадын БНУ-ын Засгийн газрын төлөөлөгч "Ирэх жилээс эхлэн жоншны салбарт нэг өөрчлөлт гарна. Та бүхний мэдэж байгаагаар, өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Монгол Улс болон Евразийн Холбооны хооронд гаалийн хамгийн бага татварын талаарх нэмэлт хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд ОХУ, Монгол улсууд хэдэн зуун нэр төрлийн барааг харилцан татвараас хөнгөлөх бөгөөд жоншны татвар ч 0 байна” хэмээн онцолжээ.
Төлөөлөгч Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь дотоодын ААН-үүдэд нөлөөлж, Монголын жонштой өрсөлдөхөд хүргэж болзошгүй гэдэг байдлаар энэ асуудлыг хөндсөн байна.
Жонш бол Монгол Улсаас ОХУ руу гаргадаг экспортын гол бүтээгдэхүүн бөгөөд өнгөрсөн жил ОХУ руу хийсэн нийт экспортын 59 хувийг эзэлсэн юм байна. Манай улсын хувьд Евразийн эдийн засгийн хэлэлцээрт нэгдсэн нь жоншны экспортоо нэмэх гэсэн бус харин малын гаралтай түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэх гол зорилготой. Гэсэн ч жоншны салбарынхан Монголын ААН-үүдтэй өрсөлдөх хэрэг гарч магадгүй, үүнд өртөг гол жин дарах учир татварын бодлогоо анхаарах ёстой гэдэг агуулгаар уг асуудал яригдсан байна. Жоншны олборлолтыг Буриадын Егитинский, Ермаковское ордуудад явуулдаг. 2025 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн хэмжээ 26,000 тонн байжээ.
ОХУ-ын Ашигт Малтмалын Нөөцийн Байдал ба Ашиглалтын тухай" жилийн тайланд дурдсанаар, дэлхий даяарх жоншны нөөцийг 18 оронд нийт 260 сая гаруй тонн гэж тооцоолжээ. Хамгийн том нөөц нь Хятад, Өмнөд Африк, Мексикээс гадна Монголд байдаг. Орос улс дэлхийд тавдугаарт ордог боловч гаднаас экспортоор авдаг аж.
Учир нь, жонш хөргөлтийн тоног төхөөрөмж, тефлон, фторополимер зэрэг фторжуулсан нэгдлүүдийг үйлдвэрлэх, гол бүрэлдэхүүн хэсэг болох фторын хүчил үйлдвэрлэх, металлургийн салбарт өргөн хэрэглэгддэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 11, 2026

November 9, 2026

November 6, 2026