Мэдээ2 цаг 49 минутын өмнө
Хуурамч хямдралын залилангаас урьдчилан сэргийлээрэй
Black friday-ийн хуурамч хямдралын зараас сэрэмжлээрэй.
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Black friday-ийг тохиолдуулан KFC, Pizza hut-ийн сет хоолнууд хямдарсан хэмээн хуурамч сайт үүсгэн иргэнийг 200 мянган төгрөгөөр залилжээ.
Цахим залилан үйлдэгчид танил брэндийн нэр, логог ашиглан хямдралын зар түгээж, албан ёсны сайттай төстэй хуурамч дэлгүүр рүү хөтөлдөг.
Тэнд төлбөр хийвэл бараагаа авахгүй байх, картын мэдээллээ оруулбал зөвшөөрөлгүй гүйлгээ гарах эрсдэлтэй.
• Дэлгүүрийн албан ёсны сайт эсвэл аппыг ашигла.
• Төлбөр хийхийн өмнө вэб хуудасны домэйн хаяг болон төлбөр хүлээн авагчийн нэрийг нягтлаарай.
• Картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо чатаар бүү илгээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






