Мэдээ11 минутын өмнө
Мэдээ11 минутын өмнө
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний тодорхой хэсгийг Засгийн газрын бонд гаргаж дарах саналыг Монголбанк ирэх жилийн төсөвт оруулах гэж оролдоод бүтээгүй билээ. Сангийн сайд З.Мэндсайхан “ӨӨрсдөө санхүүжүүл” хэмээн уг саналыг хүлээж аваагүй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал яг одоо Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт тэргүүтэй удирдлагуудтай уулзаж байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал “Алдагпдал үүссэн шалтгааныг олон жил үргэлжилж байгаа бодлогын алдаатай холбож тайлбарлаад “Монголбанк 2011 оноос хойш төсвийн шинжтэй ажлуудыг санхүүжүүлж ирсэн. Одоо төсвөөр санхүүжүүлэх ажлыг Монголбанк мөнгө хэвлэж хийхийг бүрэн хориглох хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэсэн байр суурь илэрхийсэн.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хариуд нь өнгөрсөн хугацаанд нийт 148 их наяд төгрөг төгрөгийг зах зээлд нийлүүлсэн бөгөөд эргүүлж татдаг ч үр дүн багатай, нэгмөсөн засахгүй бол ойрын 10 жилд Монголбанкны хуримтлагдсан алдагдал 28 их наяд төгрөгт хүрэх тогтолцоо ажиллаж байгаа хэмээн санал нийлэв.
Манайх шиг бодлогын алддаа гаргаад хүнд байдалд орсон улсууд ч байгаа, яаралтай засаад инфляци, зээлийн хүүгээ багасгасан улсууд ч бий гэдгийг тэрбээр онцолж, бодлогын шийдлийг зөвтгөсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.