Мэдээ3 цаг 55 минутын өмнө
Мэдээ3 цаг 55 минутын өмнө
Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, 40,000 болон 80,000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүд зарлагдлаа.
Харин өчигдөр, буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 44%-иас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмал амжилттай арилжаалагдав.
Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллараас 33,567.07 ам.доллар хүртэл, өөрөөр хэлбэл 18.75%-иар өсөж хаагдлаа.
Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна."
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 18, 2026

November 17, 2026

November 16, 2026

November 16, 2026