Мэдээ3 цаг 13 минутын өмнө
Мэдээ3 цаг 13 минутын өмнө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Уг хууль нь анхдагч хуулийн төсөл бөгөөд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой харилцааг зохицуулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчны дутагдалтай талыг засаж, үр дүнг сайжруулах үр дүн үзүүлнэ хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Өнөөдрийн хуралдаанаар хэлцэлцэх асуудлууд
-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2026.09.30-ны өдөр ирүүлсэн/
-Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
-Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн 2026.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
-Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
-Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын 10 гишүүн 2026.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуулт асуух хугацаа 90 минут/
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн 2026.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ гэсэн зургаан асуудал хэлэлцэнэ.
Яг одоо эхний асуупдлыг хэлэлцэж эхэлж байна. Үндсэн чиглэлийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Батчимэг чуулганд танилцуулсан бол УИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийг танилцуулснаар хэлэлцүүлэг эхэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 18, 2026

November 18, 2026

November 17, 2026