Нийтлэл4 цаг 30 минутын өмнө
Нийтлэл4 цаг 30 минутын өмнө
Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна гэх шүүмжлэл байсхийгээд гардаг. Энэ нь ч учиртай. Монголын Хөрөнгийн биржийн захирал хэдхэн сар болоод солигдож, 2024 оноос хойш л гэхэд дөрвөн даргын нүүр үзэж, өмнөх даргынх нь бодлого, залгамж халаа үргэлжлэхгүй хөрөнгийн зах зээл “царцанги” байдалтай байна.
Уг нь Хөрөнгийн бирж ХК Монгол Улсад үнэт цаасны арилжаа эрхлэх болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрөл бүхий төрийн 66 хувийн өмчит, олон нийтийн 34 хувийн өмчлөлтэй.
Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн цалин хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох тусгайлсан дүрэм, журам, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс 2025 онд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийн сарын үндсэн цалин хөлсийг 20.0 сая төгрөгөөр тогтоосон. Гэвч өмнөх онд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан түр орлогын гэрээний биелэлтийг үнэлэх эрх зүйн зохицуулалтгүйгээс төрийн өмчит хуулийн этгээдийн захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, үнэлэх журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, 31.8 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж аудитын байгууллага дүгнэжээ.
Аудитаар 2025 онд нийт 360.7 сая төгрөгийн 7 алдаа, зөрчил илэрчээ. Тухайлбал:
-Өмнөх гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Нийслэлийн “Орон сууцны корпорац” ХК, Нийслэлийн өмчит “Улаанбаатар ХОМК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажилласан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний үүрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим болон компанийн засаглалын шаардлагатай нийцээгүй
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн орон тоог нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг дагаж мөрдөлгүй нийт 5 ажилтантай туршилтаар ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан байна. Гэвч туршилтын хугацаанд гүйцэтгэлийн үнэлгээ хийгдээгүй, зарим ажилтнууд зайнаас ажилласан, цагийн бүртгэл хөтлөгдөөгүй, гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүн тодорхойгүй, ажлын гүйцэтгэлийн баримт хангалтгүй байхад нийт 41.0 сая төгрөгийн төсөвлөгдөөгүй цалингийн зардал гаргасан


-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Захирлын зөвлөлийн зөвшөөрөлгүй “Эрчист Монгол” ХХК-ийн ажилчдыг 2025 оны тавдугаар сарын 09-нөөс 2025 оны долдугаар сарын 25-ны өдрийг дуустал Б1 давхарт, 2025 оны долдугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарыг дуустал 2 давхрын хурлын өрөөнд суулган ажиллуулах чиглэл өгч тус компанийн ажилчдыг Монголын хөрөнгийн бирж ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд хамааралтай бус, зорилго нь тодорхойгүйгээр урт хугацаанд суулгаж ажиллуулж, өрөө тасалгаа, тавилга, тоног төхөөрөмж, интернэт сүлжээг ашиглуулахдаа мэдээллийн нууцлалын гэрээ байгуулаагүй байна.
Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж аудитын байгууллага дүгнэжээ.
Мөн дэмжих баримт дутуу буюу гэрээ байгуулаагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, ямар ажил үйлчилгээ авсан болон ямар зориулалтаар зарцуулсан нь тодорхойгүй нийт 10 удаагийн 11.8 сая төгрөгийн ажил гүйлгээг бүртгэсэн байна.
Үргэлжлэл бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 24, 2026

November 19, 2026

November 13, 2026

November 12, 2026