Мэдээ1 цаг 23 минутын өмнө
ТОДРУУЛГА: Эрдэнэт үйлдвэрт гарсан ослын үеэр жолооч зөөлөн эдийн гэмтэл авчээ
Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн бямба гарагт буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайд 130 тонн даацтай өөрөө буулгагч БелАЗ унаж, үйлдвэрийн осол гарсан байдаг.
Эл ослын талаар тус үйлдвэрийн холбогдох албаны удирдлагаас тодруулахад “Тухайн үеийн ээлжийн жолооч ар гэрт нь үүссэн асуудлаас болж чөлөө авсан байсан. Оронд нь нөөцийн жолооч ажиллаж байсан юм.
Тухайн өдөр БелАЗ-75131 автосамосвал хөрс тээвэрлэх үедээ зам тээврийн осолд өртсөн. Энэ талаар цаг алдалгүй хууль хяналтын байгууллагад мэдэгдсэнээр Орхон аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб газар дээр нь ажилласан бөгөөд техникийн ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Жолоочийг нэн даруй Орхон аймгийн БОЭТ-д хүргэж, хэвлийн ЭХО, тархины компьютер томограф, ясны рентген болон бусад нарийвчилсан шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээгээр тухайн ажилтанд зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан нь тогтоогдсон. Энэ дагуу шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байгааг дурдаад, биеийн байдал нь тогтвортой байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон осолтой холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон, “Ослыг судлан бүртгэх комисс” хуулийн хугацаанд ослын учир шалтгааныг тодорхойлон дүгнэлт гаргаж, буруутай этгээд, удирдах ажилтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий инженер Т.Батмөнхөд даалгасан.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн Үндсэн тоног төхөөрөмж, эд хөрөнгө даатгалтай байдаг тул энэхүү ослоос үүдсэн хохирлыг тогтоож, даатгалаас бүрэн барагдуулах ажлыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Очирхүүд үүрэг болголоо.
Цаашид Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлж, ажилтны аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч ажиллахад анхаарч байна” гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 23, 2026
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

November 20, 2026
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

November 20, 2026
ТАНИЛЦ: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл



