Мэдээ4 цаг 9 минутын өмнө
Сэтгүүлчдээс Хөдөлмөрийн баатар төрнө
Ахмад сэтгүүлч, МУСГЗ А.Баярмагнайд Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Адъяагийн Баярмагнай нь Монголын нэрт сэтгүүлч, түүхийн ухааны доктор (Ph.D), адуу судлаач, цэргийн бэлтгэл хурандаа, Монгол Улсын СГЗ цолтой эрхэм.
Тэрбээр Монголын спортын сэтгүүл зүй болон Монголын хурдан морины уралдааны хөгжил, судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн билээ.
МУСГЗ А.Баярмагнай Батлан хамгаалах салбарын төв хэвлэл “Улаан од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга болон ерөнхий эрхлэгчээр он удаан жил ажиллаж, цэргийн хурандаа цол хүртсэн. 1970-аад оны сүүлчээр Монгол хүн сансарт нисэх бэлтгэл ажлыг сурвалжлах сэтгүүлчдийн багийг удирдан зохион байгуулж байв.
Мөн спортын сэтгүүлчээр ажиллаж, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулалцжээ.
Сэтгүүлзүйн салбараас өмнө нь Хорлоогийн Цэвлээ, Лодонгийн Түдэв хэмээх хоёр эрхэм Хөдөлмөрийн баатар болж байсан юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн шагналууд утгаа алдлаа.Ард түмэн мэдэж байгаа.Өгч байгаа төр,авч байгаа хүн нь ичдэггүй юмаа гэхэд бурханаас эмээх хэрэгтэй шүү.






