Мэдээ1 цаг 51 минутын өмнө
Н.Учрал: 18 тай хүүхэд IPhone хулгайлаад 5 жил ял эдэлж байхад, албан тушаалтан авлига аваад, 50 саяыг төлөөд ял завшдаг байж болохгүй
ХЗДХ-ийн яам Авлигаар олсон хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайханд зориулах хуулийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Авлига бол санхүүгийн нарийн схем. Байгалийн баялаг, өмч хөрөнгийг нуудаг, олон улс, оффшор дамжуулж угаадаг.
18 тай хүүхэд IPhone хулгайлаад 5 жил ял эдэлж байхад, албан тушаалтан авлига аваад, 50 саяыг төлөөд ял завшдаг байж болохгүй.
Засгийн газрын санаачилсан хуулиар авлигаар дагнасан, мэргэшсэн шүүхтэй болно.
Авлигачдын хөрөнгийг хурааж, хуримтлалын сан бүрдүүлж, нийгмийн сайн сайханд зориулах хуультай болно" гэж мэдэгдлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






