Мэдээ2 цаг 33 минутын өмнө
Мэдээ2 цаг 33 минутын өмнө
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн дотор нь агуулагдах зари хорт бодисын хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин хэтэрсэн барьцалдуулагч бодисыг их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Нийслэл энэ асуудалд шуурхай аргаа хэмжээ авч, С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва энэ талаар “Та бидний амьсгалах агаартай холбоотой учраас Нийслэл шахмал түлштэй холбоотой асуудалд маш болгоомжтой, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажлын хэсэг гаргаж, борлуулалтад байгаа шахмал түлшнээс дээж авч шинжлэх ажлыг эхлүүлээд байна. Иргэдэдээ баттай хэлъе, одоо борлуулагдаж байгаа түлшинд ямар нэг хор байхгүй” хэмээн мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жил шахмал түлш ашиглахгүй барьцалдуулагч авахгүй гээд байсан даа

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026