Мэдээ4 цаг 43 минутын өмнө
Мэдээ4 цаг 43 минутын өмнө
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "Төрийн нууц уу, хулгайн нууц уу" сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэж байх үеэр цаашид жишиг болохуйц нэг явдал боллоо.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Монгол Улс баялагтай гэдэг ч хэчнээн нь гарч явж байгааг мэдэх ямар ч боломжгүй байна. Гэтэл иргэд нь долоо хоногт хэчнээн шуудай нүүрс түлэхийг төр нь зааж өгдөг болчихож. Ерөнхий сайдын хувьд та энэ сүлжээг задлахгүй юм уу.
Шахмал түлшний талаар надад ярилцлага өгсөн хүнийг дээд албан тушаалтан нь “Ажлаа хална” гэж сүрдүүлсэн байна. Над руу “Би яах гэж танд мэдээлэл өгөв өө” гэж ярьж байна. Ийм хүмүүсийг яаж хамгаалах вэ, Иргэд өнөөдөр гудамжинд яриа өгөхөөсөө айдаг болсон байна” гэж асуув.
Ерөнхий сайд “Надад тэр хүмүүсийнхээ нэрсийг өгчих. Бүгдэд нь хариуцлага тооцьё” гэж хариуллаа.
Ерөнхий сайдын байр суурийг харахад, зөвхөн шахмал түлш гэдгүй олон нийтэд хамаатай мэдээлийг өгсөн төрийн алба хаагчийг удирдах шатны албан тушаалтнууд нь дарамталж сүдүүлдэг байдал байх ёсгүй гэж ойлгогдлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026