Мэдээ20 минутын өмнө
Мэдээ20 минутын өмнө
ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлуулж очсон Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдаж, дайнд дайчлагдсан гэх асуудлаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Тухайн иргэний ар гэр өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд бичлэг хийж байршуулахаасаа өмнө ГХЯ-нд албан хүсэлт гаргасан. Монгол, ОХУ дахь Элчин сайдын яамдаар дамжуулан ОХУ-ын холбогдох байгууллагуудад хандаж, тухай иргэний мэдээллийг өгсөн.
Ер нь өндөр цалинтай ажилд зуучилна гэдэг нэрийн дор дайны үйл ажиллагаанд залилангийн шинжтэйгээр татан оролцуулж болзошгүй асуудал хэд хэдэн удаа яригдаж байсан. ГХЯ-ны зүгээс үүнтэй холбоотой мэдээллүүдийг аваад, энэ сарын 2-нд холбогдох байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан албан ёсны сэрэмжлүүлэг гаргасан. Аль болох богино хугацаанд шийдэхээр ажиллаж байна.
Бидэнд байгаа мэдээллүүдээр үндэслэхэд тухайн иргэн хэлний бэрхшээлээс үүдэн залилан луйврын шинжтэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Тийм учраас гэрээг цуцлуулж, иргэнийг эх оронд нь буцаах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа” хэмээн мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 23, 2026

November 23, 2026

November 20, 2026