Хөндүүр сэдэв1 цаг 42 минутын өмнө
Хөндүүр сэдэв1 цаг 42 минутын өмнө
Нийслэл дэх Төрийн аудитын газраас илэрсэн зөрчлийг арилгах зургаан удаагийн албан шаардлагыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Баттөгсөд хүргүүлжээ.
Тухайлбал, Ерөнхий боловсролын дунд сургуулиудад автобус нийлүүлэхээр хоёр автобусыг 394 сая төгрөгөөр авч олгохдоо сургуульд бус төрийн бус ахмадын хороо, нийгмийн даатгалын сангаас санхүүждэг дүүргийн нэгдсэн эмнэлэгт өгсөн байна. Өдгөө автобуснууд ямар ч ашиглалтгүй байгаа аж.


Мөн дүүргийн харъяа доорх байгууллагуудад 1.3 тэрбум төгрөгөөр тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил авч өгснийг төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулсан хэмээн үзэж зөрчил арилгах албан шаардлагыг хүргүүлжээ.

Түүнчлэн орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгүүдэд 515 сая төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэгсэл их хэмжээгээр авсан нь төсвийн зардлыг үр ашиггүй, үрэлгэн зарцуулсан хэмээн үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 11, 2026

November 2, 2026

October 27, 2026

October 25, 2026