Мэдээ1 цаг 33 минутын өмнө
Мэдээ1 цаг 33 минутын өмнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргасан талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр, “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй.
Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.
Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье” гэжээ.
Түүний энэхүү хүсэлтийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026