Мэдээ1 цаг 25 минутын өмнө
Мэдээ1 цаг 25 минутын өмнө
Өнөөдөр үдээс хойш Улаанбаатар хотод их хэмжээний цас орох талаар Цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлсэн. Авто зам дээр давс, бодис цацах, түгжрэлийг хэрхэн зохицуулах талаар шийдэл яриагүй хотын дарга иргэдийг цаг агаарын нөхцөл байдлаа харгалзан зорчих цагаа төлөвлөхийг уриалав.
Тэрбээр, “Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүний зэрэгцээ өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд иргэд, жолооч Та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа сонгож, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриалж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026