Мэдээ18 минутын өмнө
М.Нарантуяа-Нара: Ерөнхийлөгч түүх бүтээхүйц зөв жишиг тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа.
Тэрбээр "Улс төрийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүх бүтээхүйц зөв жишиг тогтоолоо. Энэ хэрэгт зөвхөн ерөнхийлөгчийн нэр холбогдоогүй. Энэ хэрэгт холбогдож байгаа бүх хүмүүс үүрэгт ажлаа өгч байгаад шалгуулах хэрэгтэй. Төрийн тэргүүн нь ийм жишиг тогтоож байхад бусад нь шил шилээ дараад ажлаа өгөх ёстой. Х.Нямбаатар ч бас яриад байгаа тэр баримтуудаа өгч шалгуул.
Нэг нь нэгнээрээ туг тахиад, дараа нь нөгөө бүлэг нь авардаг, түр аргацаадаг тогтолцоо авлигын төлөө ажиллаж байгаа цагт асуудал шийдэгдэхгүй. Мянган хувь хүнээр туг тахиад нэмэргүй.
Засгийн газар бүрэлдсэн цагаас эхлээд төрийн ордноос бие биеийнхээ авлигын хэргийг илчилж байгаа хэр нь үнэний мөрөөр явахгүй байна. Хэн дуртай нь хэрэгтэй үедээ баримтыг өрсөлдөгчийнхөө эсрэг ашигладаг байж болохгүй" гэв.






