Мэдээ30 минутын өмнө
Мэдээ30 минутын өмнө
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдааны талаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр, “Манай АН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцлээ. АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулиудын талаар хэлэлцэх байсан. Энэ асуудлыг хойшлууллаа. Хоёрдахь нь Монгол улсын мөнгөний бодлогын талаар ярилцлаа. Гуравдугаарт АН-ын даргын зүгээс өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Тэр нам энэ нам гэлтгүй улстөрд намын нэрээр бугшсан хулгайчид байгаа. Тэд нартайгаа хариуцлага тооцохгүй 10 гаран жил явж байна шүү дээ. Ард түмэн хэнтэй ямар хариуцлага тооцохыг тэвчээртэй хүлээж байна шүү дээ.
Албан тушаал сэлгэж тавьдаг тийм л байдалтай боллоо. Сайд хийгээд л байдаг үр дүнгүй ажиллаж байгаа хүмүүс олон байна. Эдийн засаг хүнд байна. Зах зээлд их хэмжээний мөнгө хэвлэж нийлүүлсэн нь тодорхой боллоо. ОУВС-ийн хөтөлбөрт орох нь цаг хугацааны асуудал.
Над шиг нэр цэвэр хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Гадаад улс орны байдлаа харсан ч тэр. Над шиг хүн л нэр дэвшихгүй бол болохгүй болчихсон байна шүү дээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026