Мэдээ37 минутын өмнө
Мэдээ37 минутын өмнө
2026 онд Багануур дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд орон нутгийн болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хамтарсан санхүүжилтээр 700 сая төгрөгийн зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Багануур дүүргийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ" байгуулсан.

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг 2026 оны 09 дүгээр сарын 02-ноос, 10 дугаар сарын 01-ний хооронд цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан нэг сарын хугацаанд хүлээн авахад нийт 11 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулан, төслөө илгээсэн байна. Үүнээс 5 аж ахуйн нэгж баримт бичгийн иж бүрдлийн үнэлгээний буюу эхний шатанд тэнцжээ.

Эдгээр 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан нарийвчилсан үнэлгээг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийлээ. Нарийвчилсан үнэлгээний шатанд төслийн бодит байдлыг онооны системээр үнэлэн дараагийн шатанд шилжүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 19, 2026