Мэдээ1 цаг 21 минутын өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй
Шадар сайд Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Би Засгийн газрынхаа байр суурь дээр бат зогсоно. Бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй.
Өвөл эхэлчихсэн байхад эрчим хүч нь ямар ч бэлтгэлгүй байгаа. Бид эрчим хүч дулааны асуудлаа онцгой анхаарах хэрэгтэй байна. Асуудлыг аргалах гал унтраах маягтай яваад байна. Ийм байдлаар эрчим хүчтэй холбоотой асуудлыг шийдэж болохгүй. ХҮН намаас эрчим хүч, дулааныхаа тарифыг чөлөөл гэдэг шахалт шаардлагуудыг байнга тавьдаг. Үүнтэй би санал нийлэхгүй.
Улсын онцгой комисст орохгүй асуудал гэж алга. Баавгай гэхээр л Сандагаа бид хоёр сандраад гүйх юм. Эрчим хүч доголдоод ирэхээр Б.Найдалаа бид хоёр сандраад гүйх юм. Нөгөө талдаа би УИХ-ын гишүүнийхээ ажлыг орхичихсон байгаа. Нэг хүн өөрийгөө хоёр хуваагаад дөрөв дэх, тавь дахь өдөр нь УИХ-ын гишүүн болоод гурав дахь өдөр нь Засгийн газрын гишүүн болоод явах ямар ч боломж алга байна.
“Бодь” групптэй холбоотой асуудлыг Х.Нямбаатар хөндөж байна лээ. Түүн дээр 16-17 гишүүн гарын үсэг зураад тэгээд гацчихсан байгаа. Хүмүүс зурахгүй байгаад байна шүү дээ.
Улс төрийн дотоод хэрүүл тэмцэл зодооноос болж бид хөгжихгүй байгаа юм. Хэтэрхий их улстөржиж, намчирхаж байна. Миний дотоод итгэл үнэмшил бол нэг арчвал бүгдийг нь арчмаар санагдах юм. Гэхдээ нөгөө талдаа Монгол төрийн ноён нуруу яваад байна шүү дээ” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номтойбаяр нүдний хор гарсан мөнгө гэдгийг мэдэрсэн учраас одоо энэ эх орон ард түмний төлөө нэг зоригтой зүтгэвэл яасан юм бэ хангалттай хөрөнгөтэй хүн бн да эх орныхоо хөгжил ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө зүтгэвэл яасан юм бэ!!!!!уг нь зориг зүрхтэй залуу да тагнуулд ажиллаж байхыг нь мэдэх юм .ЭНЭ УЛСАД ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЧИХ ХҮН ӨӨР ХАРАГДАХГҮЙ БНА.Хүрэлсүх ерөнхийлөгчийг хийнэ гэж бодож блаа Путин шиг байж өөрчлөлт хийж чадсангүй тэр ч ойлгомжтой байсаар бүрэн эрх нь дууслаа хэрэг алга да бидний улс эх орон маань энэ 36 жилд хөгжсөнгүй ард түмний амьдрал дордсоор төр ээлжлэн барьж улсаа хувааж идсэн төрийн хулгайч нар л баяжихын дээдээр баяжиаыг харлаа одоо Алтангэрэл гишүүны санаачилсан хбрөнгө хураах хуулийн төсөл батлах хэрэгтэй яаралтай үүнийг Номтойбаяр дэмжиж шуурхайлах хэрэгтэй бн бүгдийг нь арчиж эх орноо цэвэрлэх хэрэгтэй Одоо бидэнд эх оронч энэ улсын төлөө зүтгэх бүхнээ зориулах тийм хүмүүс л хэрэгтэй бн
Санал болгох

November 4, 2026
Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгчийн дараагийн алхам Засгийн газарт хариуцлага тооцох, УИХ-ыг тараах байх

November 4, 2026
Б.Пүрэвдагва: Энэ өвөлдөө нийтийн тээвэрт 160 автобусаар парк шинэчлэл хийнэ

November 4, 2026
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцож, буруутай этгээдээр төлүүлнэ



