Мэдээ1 цаг 20 минутын өмнө
Мэдээ1 цаг 20 минутын өмнө
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр гаргасан гэх мэдэгдэл хийсэн.
Энэ талаар АН-ын даргаас тодруулахад одоогоор албан ёсны тогтоол, шийдвэрийг хүлээн аваагүй байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Уг асуудлыг албан бичгээр хүлээн авсны дараа намын хуульчдаар дүрэм, журмын хүрээнд нягтлуулах шаардлагатай. Мөн Хяналтын ерөнхий хороо намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх эрхтэй эсэх, уг шийдвэр нь намын дүрэм, журамтай нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв шаардлагатай бол Үндэсний бодлогын хороог хуралдуулж, асуудлыг холбогдох төлөөллийн байгууллагуудаар шийдвэрлүүлэх боломжтой.
Нам бол олон хүний нэгдэл учраас тодорхой асуудал, зөрчил үүсэх нь хэвийн бөгөөд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлээд цааш явах бүрэн боломжтой. Намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд дүрмийн өөрчлөлт, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг цаашид хэлэлцэх шаардлагатай.
Засгийн газарт орох талаар албан ёсны болон албан бус түвшинд ямар нэгэн яриа хэлэлцээ хийгдээгүй.
Рио Тинто болон Оюутолгой компаниас олгох төлбөрийн талаар тодорхой, баталгаатай албан ёсны мэдээлэл шаардлагатай байна. Одоогоор яригдаж буй зүйл нь нэг удаагийн төлбөрийн шинжтэй тохиролцоо байж болзошгүй бөгөөд ирэх жилүүдэд ногдол ашиг олгох эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс стратегийн ордуудын өгөөжийг иргэдэд хүртээх асуудлыг нэг удаагийн мөнгөн олголтоор хязгаарлах бус, иргэдийг стратегийн ордуудад хувьцаа эзэмшигч болгох замаар шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна.
Ингэснээр иргэд өөрийн эзэмшиж буй хувьцаанаас ногдол ашиг хүртэж, төр, Засгийн газар, улс төрчдөөс хараат бус байдлаар байгалийн баялгийн өгөөжийг хүртэх боломж бүрдэнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026