Мэдээ56 минутын өмнө
Мэдээ56 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн амралтын өдөр “Их тэнгэр”-т хуралдсан. Хуралд бүлгийн гишүүдээс гадна МАН-ын генсек Я.Содбаатар оролцжээ. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх, штаб хэзээ байгуулах зэрэг дотоод асуудлыг хэлэлцсэн байна.
Гишүүдээс янз бүрийн санал гарсан ч төгсгөлд нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүх ард түмнээс санал авч тодруулна гэдэгт санал нэгджээ. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар горилж буй. УИХ-ын дарга С.Бямбацогт өрсөлдөхгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт зарласнаар нам доторх сунгаанаас нэр нь хасагдаад байна.
Горилогсод дундаас Г.Занданшатарыг намаа хагалсан, тойргоос УИХ-д өрсөлдөөд гарч чадаагүй учир нэр дэвшүүлэх боломжгүй гэх байр суурийг бүлгийн хуралд зарим гишүүн ил тод илэрхийлсэн байна.
Нам дотроо Б.Жавхлан, Ж.Энхбаяр дэмжлэг авахын тулд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч гараад буй. Тэд өнгөрсөн амралтын өдрөөр болсон бүлгийнхээ хуралд ямар нэг байр суурь илэрхийлээгүй аж. Харин хэвлэлд аль аль нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээгүй, нам шийднэ гэх “бөөрөнхий” хариулт хэлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026