Мэдээ3 цаг 53 минутын өмнө
Мэдээ3 цаг 53 минутын өмнө
Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөлд хаврын морин уралдааныг шинийн 15-ны дотор зохион байгуулж, 14-өөс дээш насны хүүхэд унах тухай заалтуудыг оруулсан. Уг асуудалтай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр, “ Хаврын морин уралдааныг нууцаар явуулаад байгаа учраас хуульчилсан дээр. Сурагчдын амралт тааруулаад зохицуулж болно шүү дээ.
Монголын уламжлал өв соёл байгаа. Нэг хэсэг нь хүүхдийн эрх ашиг зөрчөөд, нөгөө хэсэг нь морь уралдуулах дуртай хэдэн нөхдүүдийн эрх ашгийг хангаад байгаа юм шиг байдлаар хандаж болохгүй.
Нууцаар морь уралдуулж байна гэдэг чинь ямар зохион байгуулалтгүй, эмнэлгийн үйлчилгээ байхгүй, морь уралдах зам байхгүй ийм л байгаа. Тэгэхээр хуульчилсан нь дээр. Энэ асуудал дээр битгий талцаасай гэж бодож байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026