Мэдээ3 цаг 25 минутын өмнө
Мэдээ3 цаг 25 минутын өмнө
У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотой бид УИХ-ын даргаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн албыг түр орлохоор тамгаа гардаж авлаа. Юуны өмнө үндэсний эв нэгдлийг илэрхийлэх ард түмнээ амгалан тайван байлгах, Монгол Улсынхаа бүрэн эрхт тусгаар тогтнолд илүү анхаарч, зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бусад үед хэрэгжүүлэхгүй байх зарчмыг хэрэгжүүлье гэж бодож байна.
Анх удаа ийм тохиолдол үүсэж байгаа учраас хуулийн зохицуулалтууд шаардлагатай юм билээ. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Үүнийг би их хурлын даргад нэр дэвшиж байх үедээ тодорхой хэлсэн. Тэр байр суурь минь өөрчлөгдөхгүй.
Монгол төрийн тэргүүн гэдэг бол үндэсний эв нэгдлийг илэрхийлж чаддаг, улс төрждөггүй, талцаж хуваагддаггүй, улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө ажиллаж чаддаг тийм л хүн байх ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.