Мэдээ4 цаг 54 минутын өмнө
Мэдээ4 цаг 54 минутын өмнө
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын талаар цахим орчиндоо байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочхоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.
Сая мэдэгдэл хийхдээ “Бодь”-ийн 110 сая доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.
Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа.
Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...
АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд 6 сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих.
Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая.
Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль. УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ.
Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй. Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн. Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй.
Хаана байна вэ, тэр Оюу толгойн 20 сая? Хаана байна вэ, нөгөө хил дээр зарсан газрууд?
Хаана байна вэ, хүн алаад чандарласан асуудал?
“Бодь”-ийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхрын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн 6 сая долларын авлигын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно. Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая.
Олонх болчхоод цөөнхтэй хамтарлаа, Б.Чимид багшийн Үндсэн хуулийн зарчмыг зөрчлөө гэсээр байгаад хамтарсан Засгийн газрыг унагаасан. Одоо улс орноо хар, эдийн засгаа хар.
Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ХЭГ-ын сайд та мэдэх үү.
“Зөв хүн – Электорат” хөдөлгөөн улс төрийн даалгавраа биелүүлж, энэ намыг хагалж дуусгаж байх шиг байна. Одоо хангалттай биш үү.
ХЭГ-ын сайдыг би ч хийж байсан. ЕС-аа дэмжиж, улсын ажлыг урагшлуулдаг алба болохоос хов зөөж, хоолойг нь боодог алба биш шүү. Өнөөдөр харамсалтай нь чи биш, Ерөнхий сайд Н.Учрал чиний өмнөөс ХЭГ-ын ажлыг хийж байна” гэжээ.
Харин үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “Энэ бол “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр анх удаа нууцаас гарсан нь энэ байна.




Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил.
Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах (офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 12, 2026