Мэдээ2 цаг 7 минутын өмнө
П.Батбаатар: Иргэдээс бэлэн мөнгө авч тусгай болон энгийн зөвшөөрөл олгосон асуудал гарсан
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч газрын дарга П.Батбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Зөвшөөрөл олгох асуудлаар иргэдэд хүндрэл учруулж, бэлэн мөнгө авсан 20 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн.
Өөрт нь эрх олгоогүй байхад тухайн байгууллагын мэргэжилтний зөвшөөрлийг өмнөөс нь олгосон асуудал үүссэн. Төр өөрт байгаа мэдээллийг иргэн, ААН-ээс шаардахгүй гэдэг хуулийн зохицуулалт явж байгаа шүү дээ. Гэтэл тухайн байгууллагын гэрчилгээний хуулбар нэхэж байгаа асуудлууд гарсан. Энгийн зөвшөөрлийг 17, тусгай зөвшөөрлийг 22 хоногт гаргах хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл үүнийг 2-3 сар тэр ч бүү хэл 230 хоног шийдэж, иргэн, ААН-д хүндрэл чирэгдэл учруулсан хэрэг гарсан.
Ингээд бид хяналт шалгалт хийгээд төрийн албан тушаалтныг чөлөөлөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Чингэлтэй дүүрэгт иргэдээс бэлэн мөнгө авч тусгай блон энгийн зөвшөөрөл олгосон асуудал гарсан. Үүнтэй холбоотой 7-8 хүний асуудал байна. Бид цаашдаа хяналт шалгалтын асуудлаа хийгээд явна” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 11, 2026
О.Цогтгэрэл: С.Баярцогтыг чөлөөлсөн ХЕХ-ны шийдвэрийг албан ёсоор хүлээн авч, хууль зүйн үндэслэлийг нь нягтална

November 11, 2026
Г.Дамдинням: Засгийн газраас шатахууны үнийг буулгана

November 11, 2026
Т.Аубакир: Би юу гэж хоёр улсын харьяалалтай байж сайд хийж байх вэ дээ

November 11, 2026


