Мэдээ2 цагийн өмнө
V цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна.

Энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна”Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна.
Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Мөн нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 2, 2026
Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт нөгөөдөр гарна

November 2, 2026
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ

November 2, 2026
Сураггүй болсон хоёр иргэнийг автомашинтайгаа осолдсон байхад нь эсэн мэнд олжээ

November 2, 2026


