Мэдээ1 цаг 56 минутын өмнө
Мэдээ1 цаг 56 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Бид УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын байр суурийг тодрууллаа.
Тэрбээр,”Ногдол ашгийн мөнгийг төсөв рүү оруулаад хамаа замбараагүй зүйлд зарцуулах ёсгүй гэдгийг илэрхийлсэн. Чингис хаан баялгийн сан бол энэ мөнгийг өсөж үржүүлэх хэрэгтэй. Хэрвээ бэлэн мөнгөөр тараана гэвэл ард иргэдээсээ асуух хэрэгтэй.
Түүнээс биш нэг удаагийн шийдвэрээр бол болохгүй байх гэж бодож байна. Энэ чинь ирээдүйн баялаг шүү дээ. Ирээдүйдээ хадгалах ёстой.
Гэхдээ их хурлын гишүүд нэгэнт олонхоороо шийдсэнээ дараа гарч ирээд л янз янзын байдлаар үзэл бодлоо илэрхийлдэг байж болохгүй. Олонхоороо шийдсэн бол олонхоо дагах ёстой. Би Ерөнхийлөгчийн байр суурьт хүндэтгэлтэй хандаж байгаа. Тиймээс ард түмнээсээ асуух ёстой. Ард түмний өмч шүү дээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026