Мэдээ3 цаг 16 минутын өмнө
Мэдээ3 цаг 16 минутын өмнө
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт цахим хуудсаараа олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хоёр том цэргийн холбоог төрийн бус байгууллагын нэрээр удирдаж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нэр дээр 23 давхар барилга баригдаж байгаа. Энэ барилгыг намайг хотын даргаар ажиллаж байх үед тус холбооны албан байр байхаар батлуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г өөрөө удирддаг, харин “Монгол цэргийн холбоо”-г Батлан хамгаалахын сайд Д.Батлут удирддаг” гэсэн юм.
Энэ талаар Батлах хамгаалахын сайд Д.Батлутаас тодрууллаа. Тэрбээр,
“Нотлогдоогүй, буруу зөрүү мэдээлэл тарааж, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргаж, талцуулахаа болих хэрэгтэй. Хэрэв тийм зүйл ярих гээд баримттай бол баримтаа дэлгээд Монгол Улсдаа ирэх хэрэгтэй. Хилийн дээс алхчихаад эх оронгүй юм шиг аашилж болохгүй. Монголд юун хувийн арми байгуулах вэ. Улсынхаа армийг ч тэжээж чадахгүй байхад юун хувийн арми вэ. Зүүд мөрөөдлөө ярьдаг юм уу тэр хүн” гэв.
Мөн “Монгол цэргийн холбоо, Монгол цэргийн нэгдсэн холбоо гэдгийг би мэдэхгүй. Би тэр байгууллагыг авч явдаггүй. Харин би нийгэмд үйлчилдэг өөр төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд ажилладаг. Үүнийгээ хаана ч нуухгүй. Нийгмийн сайн сайхан, үндэсний аюулгүй байдал, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээнүүдийг иргэдийн санаачилга, оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг. Олон нийт илүү идэвх оролцоотой байх нь улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшилд ч нөлөө үзүүлнэ гэж би бодож явдаг хүн. Тийм ч учраас би энэ байгууллагад ажилладаг. Манай нэгдсэн Монгол хөдөлгөөнд ямар ч байр байшин байхгүй. Барилга барьж байгаа эсэхийг би мэдэхгүй байна” хэмээн Х.Нямбаатарын яриаг няцаасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ер нь илэрхий шүү дээ. МЦХ гэгчийг Хүрэнлсүхтэй дотно бараг нэг төгсөлт үгүйдээ УЛС ТӨРИЙН чиглэлээр суралцаж төгссөн ЗХЖШ дарга асан генерал Ц.Тогоо байгуулсан болохоор бараг хувийн төрийн бус УЛС ТӨРИЙН байгуулга <болсон> байх магадлал өндөр

November 3, 2026

November 3, 2026

November 2, 2026

November 2, 2026