Мэдээ1 цаг 5 минутын өмнө
Мэдээ1 цаг 5 минутын өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Мандуулыг чөлөөлж, оронд нь НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний хувьд Хотын дарга асан Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогчоор ажиллаж байсан бол сүүлд "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
АТГ-т мэдүүлсэн түүний 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь танилцвал,
Өөрийн орлого нь 78.8 сая төгрөг бол гэр бүлийн орлого байхгүй,
Автомашин болон орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө байхгүй,
150 сая төгрөгийн үнэт эдлэл,
4.7 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
Түүний эзэмшсэн боловсрол, ажлын туршлага:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1995-2005 он Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/
2005-2010 он Соёл урлагийн их сургууль, Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/
2014-2016 он Сан дээд сургууль /МАГИСТР/
АЖЛЫН ТУРШЛАГА
2006-2009 он “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал
2012-2013 он “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал
2013-2015 он “Zaluu.com" сайтын Гүйцэтгэх захирал
2010-2015 он НАМОХ-ны дэд ерөнхийлөгч
2014-2015 он ШӨХТГ-ын даргын зөвлөх
2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч
2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх
2019 оноос УИХ-ын даргын зөвлөх
2021-2021 нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
2021-2023 он Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч
2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэцүүхэн сургуулиуд төгсчээ.УИХ-ын даргын зөвлөх байсан гээд байдаг.Ер нь цүнх баригчийн замналаар явжээ.Долдой хүний шинж.

November 3, 2026

November 3, 2026

November 2, 2026

November 2, 2026