Мэдээ1 цаг 7 минутын өмнө
Мэдээ1 цаг 7 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр иргэдийн амьдрал ядуу байгаа нь үнэн. Манай Эдийн засгийн сайд солиорсон байна лээ шүү дээ. Монгол Улс өндөр хөгжилтэй, гайгүй түвшинтэй орон болчихлоо" гээд ярьж байсан. Хаана амьдарч яваа юм бүү мэд.
Нөхцөл байдлаа ойлгооч ээ. Хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас мөнгөө авъя гээд байна. Гэтэл авъя гэх хууль байхгүй. Тэр мөнгийг тараая гэж ярьж байгаа юм бол тараах зохицуулалттай хууль санаачлах гэж байгаа юм байлгүй.
Н.Учрал сайд өөрөө л тэтгэвэр нэмчихсэн юм шиг яриад яваа. Энэ бол Засгийн газраас оруулж ирсэн саналыг УИХ дэмжсэн шийдвэр. Тэр мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Түүнээс ямар нэгэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мөнгө биш шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд "Санта Клаус" шиг тараана гэдэг бол буруу шүү. Иргэдийн мөнгө шүү дээ.
Энэ бүх мөнгө иргэдийнх. Иргэд нь өөрсдөө амьдрал хэцүү байна гээд тэр мөнгөө авъя гэвэл тэр болно. Тэрнээс хэн нэгэн Санта шиг гарч ирээд попордогоо болиод өгөөч” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026