Нийтлэл2 цаг 44 минутын өмнө
Нийтлэл2 цаг 44 минутын өмнө
Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан байна. Тэрбээр спикерээр томилогдоод долоон сар гаруйн нүүр үзэж буй ч чуулганы ирцээ бүрдүүлж чадахгүй Ерөнхийлөгчийн хуулиар гишүүдийг айлгахаас гадна ардчилсан парламентын дархлааг хамгаалахад хойрго хандаж, гишүүдийг загнаж зандрах нь хэрээс хэтэрлээ. Түүнд улс төрийн манлайлал дутаж, чанга дуугарснаараа нэр хүндээ өсгөнө хэмээн эндүүрч яваа бололтой. Очсон албан тушаал бүртээ хүмүүсээ байршуулж, төрийн албанд халаа сэлгээ хайр найргүй хийдгээрээ зартай тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг солих гээд барсангүй.
Тодруулбал, СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг өөрөөр нь өргөдлийг нь өгүүлж, оронд нь УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилохоор “тоочиглосон” ч нууц санал хураалтаар Т.Жамбаажамцыг чөлөөлж чадсангүй. Үүнд уурссан спикер “ББСБ-ын 45, аппликейшны 60 хувийн зээлийн хүүг бууруулж, олон давхар зээл өгдөг асуудлыг зохицуул, зээлийн хүүний хажуугаар иргэдээс элдэв хураамж, шимтгэл авдгийг болиул, өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй ядарсан иргэдээ шүүх дээр аваачиж сөхрөөдөг байдлыг болиул, тодорхой шийдэл гарга гэж би зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ үүрэг даалгавар биелэхгүй байна, өнөөдөр иргэд банкны, ББСБ-ын зээл, тэдгээрийн хүүнд дарлуулж байгааг та мэдэж байгаа. Тэгчихээд сайн ажилласан гээд байх юм. Та үүнийгээ хүлээн зөвшөөрөөд өөрөө өргөдлөө өгсөн, халсан, сольсон асуудал байхгүй” хэмээн уурсав.
СЗХ бол УИХ-ын харьяаны байгууллага. Харьяаны нэг байгууллагынхаа даргыг чөлөөлж, томилж чадахгүй байгаадаа С.Бямбацогт шаралхаж, өмнөх дарга Д.Амарбаясгалангийн нөлөө хууль тогтоох байгууллагад байсаар буйг илтгэн харуулав. Учир нь, Т.Жамбаажамц 2025 оны нэгдүгээр сард буюу Д.Амарбаясгаланг спикер байх үед томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд түүний хүн гэж яригддаг билээ.
Дараагийн асуудал Ерөнхийлөгч гишүүдийг эгүүлэн татах, хариуцлага тооцох агуулгатай хуулийн төсөлсанаачилсан. Энэ хуулиар УИХ ажлын хэсэг байгуулаагүй байгаа ч С.Бямбацогт хүлээж авчихаад буй. Гол асуудал нь, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод нь биш, харин есөн гишүүнтэй ҮХЦ, цаашлаад 30 гаруй хүнтэй намын удирдлагад өгөхөөр заачихсан. Өөрөөр хэлбэл, ард түмний сонгосон гишүүнийг аар саар алдаанаас нь болоод хэдхэн хүн эгүүлэн татахаар сүрдүүлж заналхийлэх, улмаар сонгосон субъект болох сонгогчдын буюу ард түмний эсрэг ажиллуулах эрсдэлтэй.
Хэрвээ С.Бямбацогт олигтой дарга байсан бол Ерөнхийлөгчийн санаа бодлыг тусгасан, гэхдээ сонгосон гишүүнээ сонгосон субъект нь буюу сонгогчид өөрсдөө эгүүлж татах зохицуулалттай шинэ хууль яаралтай санаачлах байв.
Ийм алхам хийгээгүй, хуруугаа ч хөдөлгөлгүй эс үйлдэхүйгээрээ парламентын дархлаанд халдчихаад хуралдаа суухгүй байгаа гишүүдийг “Ерөнхийлөгчийн санаачилсан хууль байгаа шүү” гэж сүрдүүлж байгаа нь энэ хүн Парламентын хараат бус байдлыг хангаж ажиллаж чадахгүй, ард түмний эрх ашгийг бусад институцид булаалгаад дуусах вий гэх болгоомжлол төрүүлж буй юм.
Нэгэнтээ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардын намын хоёр хуваагдсан бүлгийн хоорондын зодоон Засгийн газар дахь кабинет Ерөнхий сайд болон сайд хоорондын толхилцооноос давсан тогтолцооны авлига болон хямрал нүүрлэчихлээ. УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдуудад загнуулдаг хүмүүс биш. УИХ-ын дарга С.Бямбацогт хэлж, анхааруулмаар байна. Намынхаа том фракцыг хараад "гүлдийгээд" сууж байж болохгүй" гэсэн.
Энэ тохиолдолд Х.Тэмүүжингийн зөв. Хууль тогтоох үүрэгтэй, парламентын дархлааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ажиллах ёстой С.Бямбацогт спикерын ажлаа туйлын хангалтгүй хийж байна. МАН-ын 68-ын бүлэг хоёр талцаад удаж буйг хэн хүнгүй мэддэг болсон. Үүнийг эвлэрүүлэх, дундын хувилбар нь С.Бямбацогт хэмээн УИХ-ын даргаар томилсон ч энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. УИХ бол ард түмний төлөөлөл. Энэ ард түмний төлөөллийг эвтэй оюутай байлгаж, зангидах хүн нь УИХ-ын дарга С.Бямбацогт юм, уг нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчийн суудал зүүдэлж нойтогнож хонодог хоосон поп новш. Мэдлэг, боловсрол байхгүй бас нэг хөлдүү толгой.

November 6, 2026

November 6, 2026

November 4, 2026

November 3, 2026