Мэдээ3 цаг 53 минутын өмнө
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг шалгаж байна
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна.
Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ.
Үүгээр зогсохгүй тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна.
Хэрэгт холбогдогч “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэт бусдад өөрийгөө танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байсан. Үүгээр дамжуулан төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэт бусдыг хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байжээ.
Этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 11, 2026
Улаанбаатар хотын зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг 50 хувь буурууллаа

November 11, 2026
Авто зогсоол, гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

November 10, 2026
Эрх баригчид хууль батлаад хаях зуур иргэд мөрийнд живсээр

November 10, 2026


