Мэдээ3 цаг 38 минутын өмнө
Авто зогсоол, гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн тул Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан.
Шинэчлэгдсэн хуулийн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль-д өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул ийнхүү татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа юм.
Хуулийн төслийг нэгтгэн УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсний дараа холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгүүд хийгдэх ажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 11, 2026
Улаанбаатар хотын зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг 50 хувь буурууллаа

November 11, 2026
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг шалгаж байна

November 10, 2026
Эрх баригчид хууль батлаад хаях зуур иргэд мөрийнд живсээр

November 10, 2026


