Мэдээ3 цаг 8 минутын өмнө
Улаанбаатар хотын зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг 50 хувь буурууллаа
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва нарын санаачилсан Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр НИТХ хэлэлцэж баталлаа.
Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулж буй юм.
Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа 2 хувийн албан татварыг хөндөхгүй хэвээр үлдээж байгаа аж. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг эргэн харна гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед энэхүү шийдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, иргэдэд ирэх татварын дарамтыг бууруулах зорилготой.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 11, 2026
Авто зогсоол, гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

November 11, 2026
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг шалгаж байна

November 10, 2026
Эрх баригчид хууль батлаад хаях зуур иргэд мөрийнд живсээр

November 10, 2026


