Мэдээ1 цаг 22 минутын өмнө
Мэдээ1 цаг 22 минутын өмнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдсэн.
Түүний албыг хэн авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэх, танхимдаа сэлгээ хийх, бүтцийн зохион байгуулалтыг өөрчлөх онцгой бүрэн эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх учир тухайн асуудлыг Ерөнхий сайдаас асуух нь зүйтэй. Миний хувьд Засгийн газар дээр энэ талаар яригдсан албан ёсны мэдээлэл байхгүй. Ерөнхий сайдад өөрийн гэсэн бодлого бий.
Батлан хамгаалахын сайд их л сайн хичээж ажилласан. Бүх цэргийн анги, салбаруудаар биечлэн орж танилцлаа. Зэвсэгт хүчинд тулгамдаж байсан асуудлуудад нэлээд онцгой анхаарсан. Ялангуяа шинэ цэрэг таталт, цэргийн алба хаагчдын соёл хүмүүжлийн ажил, нийт иргэдэд чиглэсэн эх оронч хүмүүжлийн арга хэмжээнүүдийг бүх 21 аймгийн хэмжээнд арми сурталчлах хэлбэрээр амжилттай зохион байгууллаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичих ч үгүй өөрөө очих гэж байгаагаа мэдээгүй байж харагдаа ч.Ямар ч боловсролгүй,мэдлэггүй,нэг л дүр эсгэсэн хулхи нөхөр дөө